Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг болно
2016-10-18

Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны хадгаламжийн төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжааны төлбөр тооцоо, Кастодиан банк, Төлбөр тооцооны банк, үнэт цаасны компани зэрэг Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд  хамтран "Нэг зорилго, нэгдсэн шийдэл" зорилгын хүрээнд хэлэлцүүлэг болон нээлттэй өдөрлөг арга хэмжээг 10 дугаар сарын 26-29 ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

 

“Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” энэ сарын 28-29-ны өдрүүдэд Монголын хөрөнгийн биржийн байранд 10:00-17:00 цагийн хооронд болно. 

 

Тус өдөрлөгийн үеэр Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагууд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлэх болно.

 

Үүнд:

 

• Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл

• Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга

• Ногдол ашгийн мэдээ

• Хөрөнгө оруулалтын зөвлөгөө

• Үнэт цаасны данс нээх үйлчилгээ

• Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ

• Данс шүүх үйлчилгээ /Эрдэнэс таван толгой цэнхэр тасалбар, хувьцаатай эсэх/

• Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлт 

• Үнэт цаасны зах зээлийн талаарх сургалт

Shuud.mn
Сонин хачин