Орон сууцнууд өвөлд бэлэн үү
2011-10-04

Нийтийн зориулалттай орон сууцны барилгуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар СӨХ-ны дээд зөвлөлийн дарга Р. Жигжид мэдээлж байгаагаар ОСНААГ-тай хамтран хаврын үзлэг засварын ажлыг хийж хэвшүүлсний үр дүнд өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай байгаа аж. Энэ зун 64 байрны дээвэрт их засвар хийж, 126 цахилгаан шат шинэчлэхээс 32 шатыг шинэчлэсэн байна.  34 шат угсралтын шатандаа яваа бол 60 нь тендер шалгаруулалтын шатанд явж байгаа юм байна. Түүнчлэн 431 орцонд засвар хийж 16.282 урт метр инженерийн шугам сүлжээ, 40.870 урт метр дээврийн хэсэгчилсэн засварыг сууц өмчлөгчдийн холбоод хийсэн аж
Shuud.mn
Сонин хачин