Төрийн өндөрлөгүүд хаана хаана саналаа өгөх вэ
2016-10-19

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр  Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Монгол-Оросын хамтарсан 3 сургуульд байрлах сонгуулийн хэсгийн хороонд 11.40 цагт очиж саналаа өгнө.

 

Харин УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр  Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036 дугаар хэсгийн санал авах байранд буюу Нийслэлийн 23 дугаар дунд сургууль дээр 13.00 цагт санал өгөх юм байна.

 

Түүнчлэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  12:30 цагт Баянзүрхз дүүргийн ИТХ-ын сонгуулийн 1834 дүгээр хэсгийн хороонд очиж саналаа өгнө. Тус хэсгийн хороо Замын Цагдаагийн хажуугийн "Миний хайпермаркет"-ийн баруун талд "Номноо" хотхонд байрладаг байна. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин