Хамгийн их зүйл хийх хүмүүсээ сонгох сонгууль болж байна
2016-10-19

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргий н.Болормаагийн хамт өнөөдөр  Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо,  Монгол-Оросын хамтарсан 3 сургуульд байрлах 1951 дугаар   сонгуулийн хэсгийн хороонд 11.30 цагт очиж саналаа өглөө.

 

Саналаа өгснийхөө дараа тэрээр хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Энэ удаагийн сонгууль  иргэд, хүмүүст хамгийн ойрхон ажиллах төлөөлөгчдөө сонгож байгаа сонгууль юм. Иргэдэд хамгийн ойрхон ажиллаж, хамгийн их зүйл хийх хүмүүсээ сонгох сонгууль болж байна.

Нийт иргэддээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсч байна. Бүгдэд нь амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

 

Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийт 1072 сонгогч саналаа өгөх юм байна. Сонгогчдын ирц өглөөгүүр сул байснаа 12.00 цагаас хойш эрчимжиж  байгаа гэж хэсгийн хорооныхон хэлж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ХА ХА БҮР ХӨХ ИНЭЭД ХҮРЧИХЛЭЭ:
ЭД ӨӨРСНИЙХЭЭ ТӨЛӨӨ Л ХАМГИЙН ИХ ЮМ ХИЙХ БАЙХ. ӨӨР ЭДНЭЭС ШАЛТГААЛАХ ЭДНЭЭР ХИЙЛГЭХ ЮМ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ НОХОЙН БААС ГЭЖ
2016-10-19
хүн хүн:
Их бага зүүль хулгайлах гэсэн хулгайч нарын өрсөлдөн бол Орон нутагын сонууль хэмээх нь том луйварчин нар бөхс долоогч нараа нэрлэж сонгуулсан энээдэмийн жүжэг
2016-10-19