Нийслэлд сонгогчдын ирц 30.9 хувьтай байна
2016-10-19

Нийслэлийн сонгуулийн хорооноос 17.00 цагийн байдлаар сонгогчдын  ирцийн талаар мэдээлэл хийлээ. Багахангай дүүрэгт сонгогчдын ирц бүрдсэн  52.7 хувьтай байгаа бол Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт 27.3-28.9 хувийн хамгийн бага хувийн ирцтэй байна.  

 

Нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 30.9 хувийн ирцтэй байгаа аж. Сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх чиглэлээр СЕХ, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сонгогчдыг идэвхтэй оролцохыг уриалж байгаа юм. 

 

Одоогийн байдлаар ямар нэг зөрчил мэдээлэгдээгүй байгаа аж. 2012 оны орон нутгийн сонгуультай харьцуулахад ирц тааруу байгаа юм байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин