Оргон зайлсан этгээдийг барьжээ
2016-10-20

Мөрийтэй тоглож байсан хүмүүсийг гэмтээж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг энэ сарын 9-10-нд шилжих шөнө гарсан. Уг хэргийг үйлдсэн гэх дөрвөн хүнийг баривчилж, гурван хүнийг эрэн сурвалжилж байсан юм.

 

Тэгвэл эрэн сурвалжлагдаж байсан гурван этгээдийн нэгийг барьжээ. Орхон аймгийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан С.Галбадрах гэгчийг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. С.Галбадрах гэгч нь ЭХТА 147.3 заасан гэмт хэрэг үйлдэн оргон зайлсан үндэслэлээр эрэн сурвалжлагдаж байсан юм. С.Галбадрахыг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tsagdaa nar sain shuu. Neg sumaar hoyor tuulai buudchihlaa. Muusain muriitei togloomchdiig deeremduuleed deeremchdiig n barilaa. Huraasan mungiig ulsiin orlogo bolgoson gej naidaj bn
2016-10-20