Нийгмийн хамгааллын салбарт туршлага дутах сайд
2016-10-20

 

“Хэн нь хэн бэ” булангийнхаа энэ удаагийн дугаарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг онцолж байна.

 

Хамгийн их хэл аманд орооцолдсон сайд

 

2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газраа байгуулах эрхтэй болсон.  Олон хүн Засгийн газарт туршлагатай хүмүүс орж ажиллаж, мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж харж байсан ч асуудал 360 градус эргэсэн билээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар  мэргэжлийн бус, албан тушаалын наймаачдаар дүүрлээ гэж шүүмжлүүлэхээр хүмүүсээс бүрдсэн.

 

Тэр дундаа хамгийн их хэл аманд орооцолдсон сайд нь Н.Номтойбаяр. Засгийн газар бүрдэх гэж байхад л түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын суудлыг авахаар намынхантайгаа тохиролцсон. Сонгуулийн үеэр намдаа хамгийн их хандив өгсөн учраас шагналд нь сайдын суудал авч байна гэж олон хэвлэлээр бичсэн.  Тэр ч ёсоор болж сайдын суудалд сууж чадсан.  

 

Энэ мэтээр сайд болохдоо л элдэв хардлагад өртөж, хэл аманд орооцолдсон. Дээрээс нь өнгөрсөн дөрвөн жилд зүүсэн муу нэр нь одоо болтол дагаж яваа. “Киви” гэдэг хамтлагийн дуучин бүсгүйтэй орооцолдсон, машин авч өгсөн. Бүр өөрийнхөө машины дугаартай адилхан дугаар авч өгч хосолсныг нь шар сайтууд шүүрэн авч, ач холбогдол өгөн бичиж байгаа. Гэх мэтээр хамгийн их хэл аманд орооцолдсон сайд. Хүн амьтантай зодолдсон энэ тэр гээд янз бүрийн асуудлыг нь түүгээд бичвэл барагдахгүй их. Уг нь төрийн түшээ, сайд хүмүүс хоёрын хооронд авгай хүүхэн, зодоон цохионы хэл амнаас хол байвал зүгээрсэнж. Одоо тэрбээр сайд болсон юм чинь ирэх дөрвөн жилд ихэд төлөвших биз ээ.

 

Нийгмийн хамгааллын салбарт туршлага дутна...

 

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал гэдэг том салбар. Тэр дундаа Монгол Улсын хамгийн эмзэг, хэцүү салбар юм. Гэтэл МАН ийм том, хэцүү салбарт ямар ч туршлагагүй хүнийг сайдаар томилчихлоо. Яг үнэндээ Н.Номтойбаяр битгий хэл туршлагатай хүн энэ салбарт жижигдэхээр шүү дээ. Манай улсад тогтвортой ажлын байртай байж, баталгаатай хөдөлмөр эрхлэхэд хэцүү. Нийгмийн хамгааллын тогтолцоо нь өөрөө эмзэг. Нийгмийн даатгал нь ч, нийгмийн халамж нь ч хэцүүхэн байгаа.

 

Гэтэл Н.Номтойбаяр сайд энэ бүх асуудлын сул талыг хараад, иргэддээ хэрэгтэй бодлого хэрэгжүүлээд, шийдээд явахад арай л туршлага дутах болов уу. Мань хүн  1997-2001 онд АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургууль Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжлээр суралцаж төгссөн. 

 

Гадаадад сургууль төгссөн гэдэг утгаараа боловсролоор дутаад байх юмгүй л байх. Гэхдээ энэ салбарт улс төрийн шинжлэх ухаан судалсан хүн хэрэггүй шүү дээ.   Яах вэ, өмнө нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар ажиллаж байсан болохоор бага зэрэг ойлголттой гэж зүтгэж болох юм.

 

Гэхдээ л энэ салбарт Монгол Улсын нийгмийн хамгааллын нөхцөл байдал, хөдөлмөрлөх орчин гээд бүхий л зүйлийг хардаг, онцлогийг нь мэдэрдэг, ёстой л мэргэжлийн хүн ажиллавал дээр байсан юм.  Н.Номтойбаяр сайд МАК компанид дарга хийж байсан болохоор энэ бүх асуудлыг мэдэрнэ гэж зүтгэдэггүй л юм бол ядуу хүний зовлонг ойлготол бас ч гэж хол байна даа. 

 

Мөн нийгмийн халамжийг зорилтот бүлэгт хүргэх зайлшгүй шаардлага манай улсад бий. Яг үнэндээ халамжийг хавтгайруулаад, хэнд ч хамаагүй мөнгө өгөөд байгаа шүү дээ, манай улс. Сүүлийн хэдэн жилд арай дээр болж байгаа ч гэсэн хавтгайрсан халамж танагдаагүй л байна. Өнөөдөр цоо эрүүл, ажил төрөлтэй мөртлөө автобусанд хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхээр зорчиж байгаа хэчнээн хүн байдаг билээ дээ. Гэх мэтээр тоочоод байвал маш их зүйл байна. Энэ бүхнийг ойлгож, харж, шийдэх чадвар түүнд бий бил үү.

 

Хөдөлмөрчид хохирч, нийгмийн халамж хүрсэн төвшнөөс буурчээ

 

Н.Номтойбаяр сайдын үед хөдөлмөрчид хохирч, нийгмийн халамж хүрсэн төвшнөөсөө буурчихаад байна. Нийгмийн даатгалтай холбоотой гэвэл “Хамтын тэтгэвэр”-ийн хуулийг хүчингүй болголоо. Насаараа нийгмийн даатгал төлсөн хүн тэтгэвэрт гарч чадалгүй нас барах тохиолдол маш их бий.

 

Тэгвэл ард нь үлдэж хоцорсон хань ижил тодорхой хэмжээнд тэтгэврийг нь авч болохоор байсныг өөрчилсөн.  Өнөөдөр нэг нам солигдоод л төрийн албан хаагчид хэдэн мянгаараа ажилгүй болж байна. Салбар болгонд ажлаасаа халагдсан хүмүүс дүүрлээ. Хөдөлмөрийн сайд юу хийв, тэдний оронд намынхаа хүмүүсийг авч байгааг нь хөдөлмөрчдийн асуудлыг шийдсэн л гэхгүй бол өөрөөр өмөөрөх юм алга. 

 

Хэдийгээр МАН-ын Засгийн газраас явуулж байгаа бодлого байж болох ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын оролцоо ч бас байгаа. Нийгмийн халамжийн хувьд хүрсэн төвшнөөсөө эрс буурчихсан. Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа авдаг байсан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг алга болгочихлоо. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгож байна. Оюутны 70 мянгыг ч гэсэн ялгаж олгож байгаа. Хоёрхон хоногийн өмнө 70 мянгаас гадуурхагдсан МСҮТ-ийн оюутнууд жагсаал зохион байгуулж байна.

 

Угаасаа  их, дээд сургуулийн оюутнуудад олгочихоод МСҮТ-ийнхнийг ялгахаар аргагүй шүү дээ. Ийм л сонгуульжсан бодлогыг салбарын сайд нь барьж байна. Ийм байхад Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар хөгжих үү.  Өнөөдөр залуучууд ялгаварлалаа гэж жагсч байна. Маргааш багш, эмч нар ажил хаяад жагсвал яах вэ. Угаасаа насаараа ажилчихаад нэг сайдын үзэмжээр тэтгэмж авахын төлөө багш, эмч хийгээд явах хүн олдох уу. Энэ асуудлыг бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд эргэж харах л ёстой.

 

Монголд төрийн алба гэдэг, тэр дундаа багш, эмч нар маш хүнд хөдөлмөр эрхэлж байгаа. Ядаж байхад цалин мөнгө нь муу. Нийгмийн асуудлаа шийдвэрлэх ямар ч боломж байхгүй. Ганц шийдэл нь 36 сарын тэтгэмж байсан. Гэтэл түүнийг нь “хүртэл” гэдэг ганц үгээр л үгүй хийчихсэн. Ийм байвал хэн багш, эмч хийх юм бэ. Дээрээс нь хүүхдийн мөнгөө өгч чадахгүй ялгаварлаж байж юун “Цалинтай ээж” яриад байгааг ойлгохоо болилоо.

 

Өнөөдөр Монгол Улсад хүн амыг өсгөхөд чиглэсэн бодлого тун хэрэгтэй байгаа. Өмнө нь гурав дахь хүүхдийн бодлого хэрэгжүүлнэ гэж их ярьсан. Гэвч ажил хэрэг болгоогүй. Харин өнөөдөр 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд цалин өгөх асуудал яриад явчихлаа. Тэр мөнгө нь хаана ч байгаа юм. Хүүхдийн мөнгөө өгч чадахгүй төр ирэх оны эхнээс эхчүүдэд цалин өгч чадах уу.

 

Гэх мэтээр олон асуудал байна. Энэ бүхнийг шийдчих чадвал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад байна уу гэвэл бас л эргэлзээтэй. Хамгийн хэцүүхэн салбарыг хариуцах сайдын ажлаа авснаас хойш хийсэн дорвитой ажил нь юу вэ. “Цалинтай ээж”-тэй хамааруулбал хамааруулж болох юм. Түүнээс өөрөөр энэ салбарт одоогоор гэгээтэй юм алга. Өдөр ирэх тусам хүмүүс ажилгүй болж, ядуурч, хэцүүдэж л байх шиг байна.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ганц гутал нь жирийн хүний жилийн цалинтай тэнцдэг баян хүний эрх мангар бацаан яаж ядарсан ард түмний амьдралыг ойлгохов дээ.
2016-10-21
hhhhh 5-n h-giin ezen:
hutgalagch, hulgaich, huchindegch, hudalch huuli bus anguuchlagch
2016-10-21
Зочин:
Нөхөртөй болов уу
2016-10-20
Монгол:
Энэ нөхөр чинь хүн гутгалсан, хүүхэн хүчиндсэн зэрэг нийгмийн салбарт харш хэрэгт сэжиглэгдээд байсан бус уу? Гэтэл энэ салбарын сайд болчих юм. Хорвоод сонин юм их тохиолдох юмаа даа
2016-10-20
Tiim:
Harin Tiimee harahaas dotor muuhairch bn zolig
2016-10-20
HULIGAAN HULGAICH:
iim tsaraitai umnii obort ymar azgui huuhen hebtdeg Bol Zailuul . Ystoi uzliin sarmagchun HULIGAAN umaa. UIH iin gishuun, toriin said genee bas. Eeeeee CHAABAAS gej
2016-10-20
Зочин:
iimerhuu malnuud ene uls tord baigaa uchraas ene uls hogjil yriad heregui ene nohor chni surguulidch oligtoi surch baigaagui hamgiin teneg gar ooroosoo ichij suraach meriigeedch tolgoino hurehgui niigemiin salbar budaa bolnoo harj baigaarai
2016-10-20
Зочин:
Нийгмийн хамгааллын салбарт туршлага дутна... Хөдөлмөр, нийгмийн хамгаалал гэдэг том салбар. Тэр дундаа Монгол Улсын хамгийн эмзэг, хэцүү салбарт ямар ч туршлагагүй
2016-10-20
Mongolmaa:
Chaavaas daa MAH d iim l bolovson kguchintei bna daa bayn ailiin balai batsaan
2016-10-20
bugiin zuult huuhuuded ugch tamlasiimu:
SHORONGOOS ENUUNII HAMSAATAN NI MANI SUMTAIBAYRIIG AIHTAR GURSUN DUU ELDVIIN MUUHAI YUM HIIJ BSAN CHIN UNEN UU ZUGEEGANTS L YUM HELIE . MONGOLIIN BUH ERCHUUD HOSHNOGO YUM BN . GANTS IIM HOG SHAARIG ZAILUULJ CHADAHGUI SHEESNUUD. UURUUR HELBEL IIM YUMTAI TOHOI ZALGAN SUUGAA 76 HULGAICH ENUUNTEIGEE 1 TEREGNII DUGUI ARD OLON NEG L UDUR TSUSII CHINI HAAGAAD UGNUU MUU SHEESNUUD
2016-10-20
Gomboo:
Водка ууж хvvхэн чаажил мэднэ чааваас гэж монгол тер менгетэй айлын эрх хvvхдийг хvмvvжvvлдэг цэцэрлэг болох гэж хмммм
2016-10-20
Hmmmmmm:
Ystoi Usan tolgoit bas toriin said gechijee CHAABAAS. Iim ch um uzeh gej HALAG
2016-10-20
mgl:
Zahialgat balai yum bichij bhaar hund heregtei yum bichij bai, busdiig muulahiin don bolchihson bhiin. Harin ch humuusiin yarih ni za bol yogui barisan ajlaa duusgadag zaluu geh yum bna le
2016-10-20
Zorro:
Баян балай бацаан амьдрал мэдэхүү а мэдэхгүй ер нь Монгол улс дампуурсан юүм бишүү
2016-10-20
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
2016-10-20
Зочин:
Dornodoos neg huuhen avchirch Huuhdiin asramjiin gazar dargaar tavisan bna
2016-10-20
Зочин:
Нөхөртөй болов уу
zochin:
NOMTOIBAYR CHADNA AA.MAK KOMPANIINHAA HORONGIIG YAMNIIHAA DANSRUU HIICHIHED NEG HESEGTEE L YVCHIHNASHUU. HARIN ESREGEEREE HANDIVLASAN MONGOO OLOHIIN TULD ELDEV YM HUSAJ L NEREE BAASTAH VIIDEE. ETCEG N BOL TOOHGUI HUS L GEH BHDAA.
2016-10-20
Зочин:
Kkk daraagiin erunhii said bolno geel zuudleed yavj baigaa nuhurduu erunhii Sai haana baina tend yavj haragdah yum bilee.
2016-10-20