Өнөөдөр жазз тоглолттой
2016-10-21

 

АНУ-ын жазз дуучин Кэнни Вашингтон манай улсад тоглолтоо хийхээр хүрэлцэн ирээд буй.

 

“Жаззлаб” агентлагаас санаачлан “Ulaanbaatar International Jazz series 2016-2017” цуврал арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Үүний хүрээнд дэлхийн таван орны жазз хөгжимчин манай улсад тоглолтоо хийх юм. Тус тоглолтын салхийг хагалж жазз дуучин Кэнни Вашингтон тоглолтоо хийхээр болжээ. 

 

Түүний тоглолтод Шотландын төгөлдөр хуурч Паул Кэрби, Герман улсын конторбасс хөгжимчин Мартин Зэнкер, БНСУ-ын бөмбөрчин Мин Чан Ким оролцож, уран бүтээлээ толилуулах юм байна.

 

"The Voice of Jazz"  тоглолт энэ өдрийн 19.00 цагт УДБЭТ-т болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин