Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар ялалт байгуулав

Боксын олон улсын "Чингис хаан-Улаанбаатарын цом" тэмцээн энэ сарын 18-нд эхэлсэн. Тус тэмцээнд ОХУ, БНХАУ, Узбекстан, Сингапур, Унгар болон Монголын нийт 85 боксчин тулалдаж байна.
Тэмцээний эхний өдөр Д.Мөнх-Эрдэнэ / 49 кг/, О.Мөнхсайхан /56 кг/, ОХУ-ын боксчин Ч.Шарипов /56 кг/, Э.Цэндбаатар /56 кг/, О.Батзориг /69 кг/, Узбекстаны боксчин Фазлиддин Мелибоев /69 кг/ Б.Мөнх-Ирээдүй /69 кг/, БНХАУ-ын боксчин Жилей Жан /75 кг/, Израйл Мадримов /75 кг/ нарын боксчин ялалт байгуулсан.
Мөн эл өдөр эмэгтэйчүүдийн 54 кг жинд хөх булангаас тулалдсан манай улсын тамирчин Д.Шинэцэцэг эхний ялалтаа авсан. Түүнчлэн Турсуной Рахимова (Узбекстан 51 кг), Л.Алтанцэцэг /51 кг/, У. Шинэцэцэг /60 кг/, М.Мягмаржаргал /60 кг/ тус тус ялалт байгуулжээ.
Харин тэмцээний хоёр дахь өдрийн байдлаар ОУХМ Э.Цэндбаатар Б.Чинзориг нарын тамирчид ялалт байгуулсан байна. Мөн оюутны дэлхийн универсиад наадмын аварга, “Рио-2016” олимпод оролцсон Х.Энх-Амар, А.Нурлан нар учраа таарч тоглосон. Эл тоглолтод А.Нурлан Х.Энх-Амарыг техникийн илт давуугаар ялав.
“Чингис хаан-Улаанбаатарын цом" тэмцээн энэ сарын 22-нд дуусна. Энэ удаагийн цомын тэмцээнд 8, эмэгтэй 4 жинд өрсөлдөж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ