Ерөнхий сайдын мэдээлэл цуцлагдав
2016-10-21

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийх хуваарьтай байлаа. Тэрбээр төрийн өмчийн болон төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулах байсан юм. Гэвч Засгийн газрын тэргүүн орон нутагт ажиллаж байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын мэдээллийн цагийг цуцлав.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин