“Чингис хаан” одонг Г.Ариунбаатарт олгоно
2016-10-21

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ сарын 31-нд тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал Чингис хаан одонг гардуулдаг.

 

Энэ жилийн Чингис хаан одонгийн эзнээр МУГЖ, дуучин Г.Ариунбаатар тодорлоо.

 

 

Түүнийг эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, түүх соёлынхоо уламжлалыг судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниуалх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн төрийн тэргүүн зэргийн одонг олгож буй аж.

 

Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Болж байна. Нүдээ олжээ.
2016-10-21