Эмийн аюулгүй байдлын програмыг нэвтрүүлнэ
2016-10-21 16:34

Эрүүл мэндийн яам нь төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Эмийн аюулгүй байдлын програмыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Програм нь улсын эмийн бүртгэл, импортын болон дотоодын үйлдвэрлэлийн эм, эмнэлгийн хэрэгслийг  эм ханган нийлүүлэх агуулах, эмийн сангаас эцсийн хэрэглэгч хүртэл худалдаалах үйл явцад эмийн чанар, үнийг хянаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, аюулгүй байдлыг хангах, нэгдсэн мэдээллийн баазыг үүсгэх зорилготой.

Олон улсын жишгээр эмийн аюулгүй, үр дүнтэй, чанартай байдлыг тухайн бүтээгдэхүүний үнэн зөв мэдээллийн хамт төрөөс баталгаажуулах зохицуулалтын үйл ажиллагаанд эмийн бүртгэл, гаж нөлөөний бүртгэл, мэдээлэл, зах зээлд гарсны дараах тандалт, эм, ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэр, эмийн сангийн тусгай зөвшөөрөл, түүнд тавих хяналт зэрэг цогц үйл ажиллагаа хамрагддаг. Эмийн аюулгүй байдлын програмыг үндэсний хэмжээнд нэвтрүүлснээр:   

 

-        хилээр нэвтэрч буй импортын болон дотоодод үйлдвэрлэж буй эмийн чанар, аюулгүй байдалд хяналт тавих,

-        хуурамч эмийг зах зээлээс шахан гаргах

-        эмийн бөөний худалдаа, түгээлт болон жижиглэнгийн худалдаанд хяналт тавих

-        эмийн гаж нөлөөг бүртгэж холбогдох арга хэмжээг авах

-        эмийн цахим жорын тогтолцоог нэвтрүүлж эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ач холбогдолтой. 

 

 

ЭМИЙН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ПРОГРАМ

 

 

Энэхүү програмд эмийн зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэгч болон төрийн хяналт шалгалтын байгууллага, иргэн хамрагдана. Тухайлбал бүх эрүүл мэндийн байгууллага (эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдлагууд), эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, Цагдаагийн ерөнхий газар (эрх бүхий албан тушаалтан), Гаалийн ерөнхий газар (гаалийн улсын байцаагч), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч, лаборатори) зэрэг болно.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-10-21