Цагдаа нар гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлнэ
2016-10-21

 

Гадаад хэл сургалтын “Абсолют” төв нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллагын хувьд Цагдаагийн Ерөнхий газрын сургалтын төвтэй хамтран цагдаагийн алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. 


Энэ ажлын хүрээнд Цагдаагийн Ерөнхийн газрын Сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, Абсолют төвийн захирал Д.Чулуунбаатар нар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх уулзалт зохион байгуулж, цагдаагийн алба хаагчдыг гадаад хэлний сургалтанд хамруулах, сургалтын анги танхим тохижуулах талаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Эхний ээлжинд цагдаагийн 8 алба хаагчийг англи хэлний анхан шатнаас TOEFL ын шатанд хүртэл 100 хувийн тэтгэлэгтэйгээр 8 сарын хугацаанд сургаж бэлтгэн, гадаад хэлний лингафоны танхимыг тохижуулахад дэмжлэг үзүүлэхээр болсон юм.

 

Цаашид уг төвтай хамтран жил бүр тодорхой тооны цагдаагийн алба хаагчдын хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд хамтран ажиллаж, мэргэжлийн багш, ном, сурах бичиг, гарын авлагаар хангах, мэргэжил арга зүйн туслалцаа өгөх зэрэг асуудлаар хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene tsagdaa nar gadaadiinhnii umnu vneheer ichgevter.
2016-10-24
Зочин:
Цагдаагаа боловсруулан хөгжүүлэхээр зорьж буй энэ хурандаад ажлын амжилт хүсье. Үнэхээр бахархан бахадмаар ажил хийж байгаа юм байна. Зам мөр нь цэлийж заяа буян нь тэгшрэн олон олон цагдаа нар ихийг сурч бүтээх болтугай.
2016-10-23
Зочин:
Цагдаагүй нийгэмд энэ цагдааг үзэн ядагсдыг амьдруулахаад үзэхсэн. Яаж ЧАЦГА царайлах болоо. Энэ дэлхийн ихэнх оронд байхгүй амар амгалан, аз жаргалтай амьдарч байгаагаа ганц өөрийнхөө л хувь тавилан гэж эндүүрэгсэд олон байх юмаа. Энэ их аз жаргал маш олон хүчин зүйлээс үүдэлтэй шүү.Өвөг дээдсийнхээ бүтээж үлдээсэн суурь хөрсөн дээр та ч би ч бид бүгдээрээ оролцож байж энэ амьдралаар амьдарч байдаг гэдгийг үргэлж ухагтун.
2016-10-23
зочин:
зарим нэгэн хүний бодол ямар гашилсан юм бэ. мэдээлэлээ сайн уншсан юмуу. Хэл сурах боломжтой болж цагдаад хөрөнгө оруулалт хийж байхад урамшуулж болдоггүй л юм байхдаа.
2016-10-23
SARAA:
MANAI DVV TSAGDAA YMAR CH ZAVGYI BAYAR BOLNO, TSAGDAA XEREGTEI , SONGUULI BOLNO TSAGDAA XEREGTEI,JAGSAAL BOLNO TSAGDAA XEREGTEI,GADNAAS ZOCHIN IRNE TSAGDAA XEREGTEI , DEEREMCHIND ZODUULNA TSAGDAAA XEREGTEI ,TANXAIG BARIXAD TSAGDAA XEREGTEI TSAGDAAGVI 1 UDUR BOLOXOD MONGOL ULS BUDAA
2016-10-22
BOLR:
ENE TSAGDAAG MUULAAD BAIGAA NUKHDVVDIIG BARIJ UUCHLAAL GUILGAKH XEREGTEI SH DEE YUM L BOL TSAGDAA EMNEIEGIIG MUULNA TEGEEG VXLEE XATLAA GEED UILAAD IRNE
2016-10-22
Иргэн:
Цагдаагиинхан элэг хөшөөнө шүү бас дээр нь гахайнуудын жинг хасах компанит ажил өрнүүлсэн нь дээр шүү. Цагдаагиинханд хувцсаа цэвэр өмсөх цэх шулуун явах гоо зүйн хичээл хэрэг байх юм цагдаагиин нормд цаадуулдаа үнэртэй ус ганц нэг цамц өмд ботинка өгч байхгүй бол хэцүүхэн үнэр танартай нөхөд явах юмдаа
2016-10-22
Зочин:
Oros hel geed hoino tuggssun hymyysee bygdiig ni Temyyjin huuguud yavyylsan bizdee.
2016-10-22