Монгол-Хятадын эрчим хүчний салбарынхан уулзжээ
2016-10-22

Эрчим хүчний сайд П.Ганхүү БНХАУ-ын Эрчим хүчний салбарынхантай уулзаж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцсон байна. Цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний хөгжил, байгаль орчинд ээлтэй технологийн тухайд талууд түлхүү ярилцсанаас гадна хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг тодорхой болгоход уулзалтын зорилго чиглэжээ.

 

 

Уулзалтад БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний комиссын төлөөлөл болон “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компанийн удирдлагууд оролцсон байна.    

Shuud.mn
Сонин хачин