Улсын хэмжээнд 293 хэсэгт нэмэлт санал хураалт явагдана
2016-10-22

 

Сум, дүүргийн иргэдийн хурлын сонгууль энэ сарын 19-нд явагдсан. Гэвч цөөнгүй хэсэгт ирц хүрээгүй мөн зарим нэр дэвшигчийн санал тэнцсэнээс дахин санал хураалт явуулахаар болсон юм.

 

Тэгвэл ирц хүрээгүй хэсгүүдийн нэмэлт санал хураалт маргааш явагдана. Сонгуулийн ерөнхий хорооны өгсөн мэдээллээр 10 аймгийн 80 хэсэг, нийслэлийн 7 дүүргийн 78 тойрог, 213 хэсэгт нэмэлт санал хураалт явагдана. Улсын хэмжээгээр нийтдээ 17 засаг захиргааны нэгж, 135 тойрогт, 293 хэсэгт саналаа өгөөгүй иргэдийн саналыг авах юм.

 

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин