Автозамын хилийн боомтууд амарна
2016-10-22

 

Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ. Энэ жил Монгол бахархлын өдөр энэ сарын 31-ний өдөр тохиож байгаа ба БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд энэ өдөр амарна.

 

Shuud.mn
Сонин хачин