Өнөөдөр архи зарахгүй
2016-10-24

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалттай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд  А/744 дүгээр захирамж гаргасан. Уг захирамжид архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хязгаарлаж, худалдааны төвүүдийг амраах тухай тусгасан юм.

 

Захирамж ёсоор өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно. Харин маргаашнаас бүх үйлчилгээ хэвийн үргэлжилнэ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин