Автобус осолдож, 13 хүн амиа алдав
2016-10-24

АНУ-ын Калифорни мужид өчигдөр аяллын автобус осолдож, 13 хүн амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Яаралтай тусламжийнхан 30 зорчигчийг эмнэлэгт хүргэжээ. Автобус өчигдөр 10.00 цагийн орчимд Палм Спрингс хот руу явж байхдаа ачааны автомашинтай мөргөлдсөн аж.

 

Осол гарах болсон шалтгаан нь тодорхойгүй байна. Эмнэлэгт хүргэгдээд буй 22 настай Суси гэх бүсгүй “AFP” агентлагт “Автобус хэтэрхий хурдтай явж байсан. Бид хурдаа хасахыг жолоочид сануулж байсан. Харамсалтай нь жолооч бидний шаардлагыг биелүүлэхгүй байсан” гэж хэлжээ.

 

Аяллын автобусны эзэмшигч компани жуулчдыг Лас Вегас хот руу тээвэрлэдэг байсан аж. Компанийн гүйцэтгэх захирал Дэвид “Шаардлагатай бол хохирогчдын гэр бүлд нөхөн олговор олгох болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин