Зам тээврийн ослоор 29 хүн гэмтжээ
2016-10-24

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирчээ. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн байна.

 

СХД-ийн нутаг Эмээлтийн зам, МТ ШТС-ын баруун замд T.Landcruiser маркийн авто машины жолооч У нь явган зорчигч 27 настай эрэгтэй Б- г мөргөж амь насыг нь хохироосон байна.

 

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 91 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Shuud.mn
Сонин хачин