Өнөөдөр өглөө 09.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн авто үйлчилгээний “Драгон” төвийн урд замд хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн автобус шатжээ. Автобусны арын хэсэг шатсан бөгөөд Онцгой байдлын Ерөнхий газрын гал унтраах 26 дугаар анги шуурхай ажиллаж галыг унтраажээ.
Тус автобус “Тэнүүн-Огоо” компанийнх аж. Энэ үеэр зорчигчид бэртэл гэмтэл аваагүй бөгөөд галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Уншиж байна |