Улаанбаатар
Орон нутгийн зам халтиргаатай байна
2016-10-24

 

Ихэнх нутгаар цас орж, халтиргаа гулгаа үүссэн, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Үүний улмаас Архангай аймгийн нутаг Цагаан давааны замд том оврын авто машин зорчих боломжгүй, Сэлэнгэ аймгийн Тужийн нарс, Төв аймгийн Хустайн даваа, Ногоон дов зэрэг орон нутгийн замын нөхцөл гулгаа ихтэй болжээ. 

 

Тиймээс орон нутгийг зорих гэж буй жолооч, тээвэрчид та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин