Шерил салжээ
2016-10-24

“The X Factor” шоуны шүүгч, дуучин Шерил найз залуугаасаа салсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шерил инстаграм хуудастаа “Дахиад л шархалж орхилоо” гэж бичжээ. Тэрбээр энэ оны эхнээс “One Direction” хамтлагын гишүүн Лиам Пейнтэй болзох болсон билээ.

 

Шерил болзоот залуугаасаа 13 насаар эгч байсан юм. Хосыг өнгөрсөн есдүгээр сарын эхээр сүй тавьсан, дуучин бүсгүйг жирэмсэн болсон хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан. Гэхдээ дээрх мэдээллүүдийг хос батлаагүй юм.

 

Уг мэдээллийн дараа дуучин залуу Лас Вегас хотноо шоудаж буй зургаа нийгмийн сүлжээндээ нийтэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин