Чөлөөтийн ДАШТ-нд таван тамирчин оролцоно
2016-10-24

 

Турк улсын Чорум хотод энэ сарын 25-30-нд чөлөөт бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн болно.

 

Энэ тэмцээнд 34 орны 800 орчим оюутан бөх оролцох мэдүүлгээ илгээжээ. Манай улсаас эрэгтэйчүүдийн  61 кг-ийн жинд Д.Балжинням, 74 кг-ийн З.Сумьяабазар, эмэгтэйчүүдийн 60 кг Э.Гантуяа, 69 кг З.Болортунгалаг, 75 кг Б.Даваацэрэн оролцоно.

 

Манай улсын тамирчид өчигдөр Турк улсыг зорьжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин