Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
2016-10-25

2016 оны 10 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон  шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 3-5 градус хүйтэн  байна.

Shuud.mn
Сонин хачин