Сагсан бөмбөгийн УАШТ эхэллээ
2016-10-25

Монголын Сагсан бөмбөгийн холбоо, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй Сагсан бөмбөгийн нэрт тамирчин, спортын мастер Д. Даваахүүгийн нэрэмжит Залуучуудын U19 насны 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэллээ.

 

 

Энэхүү тэмцээн нь 4 дэх жилээ Сагсан бөмбөгийн алдарын танхимын гишүүн, Спортын мастер Д. Даваахүүгийн нэрэмжит болон зохион байгуулагдаж байгаа ба ирээдүйн шилдэг сагсан бөмбөгчдийг түүний гэр бүлийнхэн дэмжин зохион байгуулдаг.


Тэмцээнд хөдөө орон нутгаас Дундговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан, Хэнтий, Ховд, Төв аймгийн баг тамирчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж оролцож байна.  Улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 22 баг, эмэгтэй 8 багийн 450 гаруй тамирчид 5 хоногийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулна.
 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
САГСАН БӨМБӨГИЙН СПОРТ БОЛ ХАМГИЙН ТЭНЭГ ШУДАРГА БУС СПОРТ.2М ӨНДӨР ХҮНТЭЙ 1.7-Н ӨНДӨРТӨЙ ХҮН ИЖИЛ ӨНДӨРТӨЙ ШИЙДЭНД БӨМБӨГ ШИДЭЖ ӨРСӨЛДӨХ НЬ ҮНЭХЭЭР ТЭНЭГ.ӨНДӨР НУРУУТАЙ Л БОЛДОГ СПОРТ ГЭХЭЭР ТЭНЭГ БАЙГАА БИЗ ДЭЭ.3М ӨНДӨР ХҮН ШИЙТНИЙ ДЭРГЭД ЗОГСООД БӨМБӨГӨӨ ЗОВЛОНГҮЙ ОРУУЛНА БИЗ ДЭЭ.ТЭНЭГ СПОРТОРХУУ ЮМ ДАА.ХАРИН ГАР БӨМБӨГ БОЛ ӨӨР
2016-10-26