Улаанбаатар
Халдлага үйлдсэн этгээдийг тогтоожээ
2016-10-25

Японы Точиги мужийн Юцүномия хотноо энэ амралтын өдөр цуврал дэлбэрэлт болж, нэг хүн амиа алдаж, гурван хүн шархтсан билээ. Дэлбэрэлт цэцэрлэгт хүрээлэнд болсон бөгөөд хоёр автомашин шатаж, иргэд хохирол амссан байна.

 

Цагдаагийнхан дэлбэрэлт болсон бүс нутгийг хамгаалсаар байгаа юм. Тэгвэл цагдаагийнхан шуурхай ажиллаж хэргийн буруутан хэн болохыг тогтоосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Японы төрийн мэдлийн “NHK” агентлаг “Цэцэрлэгт хүрээлэнд дэлбэрэлт зохион байгуулсан эр 72 настай. Тэрээр хүрээлэнгийн дугуйн зогсоолын дэргэд өөрийгөө дэлбэлж, амиа егүүтгэсэн байна” гэж дамжуулжээ.

 

Цагдаагийнхан амиа егүүтгэсэн эрийн гэрээслэлийг олсон талаар сэтгүүлчдэд мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл хийхээс эрс татгалзсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин