Зикагийн халдвартай хүүхэд мэндэлжээ
2016-10-25

АНУ-ын Флорида мужид зика вирусын халдвартай охин, хүү хоёр мэндэлсэн талаар “www.mirror.co.uk” мэдээллээ. Уг мэдээллийг албаныхан баталсан байна. Халдвартай хүүхэд төрүүлээд буй нэг эх жуулчин гэнэ. Мужийн удирдлагууд зикагийн халдвартай хүүхэд мэндлэхээс урьдчилан сэргийлж, жирэмсэн эхчүүдэд хяналт тавьж, шинжилгээ авч эхэлжээ.

 

Флорида мужид энэ оны байдлаар 20 гаруй зика вирусын халдвартай хүүхэд мэндэлсэн байна. Хүүхдүүдийн тархи халдварын улмаас жижигхэн болж, тархины хөгжил зогссон гэнэ. Халдвартай эмэгтэйчүүд зика вирус бүртгэгдээд буй улс орнуудад зорчих үедээ халдвар авчээ. АНУ-ын хэмжээнд зикагийн халдвар авсан 1.5 сая хүн бүртгэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин