Мөнгөний бодлогыг хэлэлцэж байна
2016-10-25

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн талаархи Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлэг яг одоо Төрийн ордны А танхимд үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт Монгол банкны Ерөнхийлөгч Т.Баяртсайхан оролцож, төслөө танилцуулсан бол  банкны холбоодын төлөөлөл, эдийн засагчид  оролцож, байр сууриа илэрхийлж байгаа юм. Оролцогчид төвбанкны зүгээс оруулж ирсэн мөнгөний бодлогын талаар баримтлах төсөлд шүүмжлэлтэй хандаж байлаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин