Тоби Магуайр эхнэрээсээ саллаа

“Хүн аалз” цувралын од жүжигчин Тоби Магуайр эхнэр Женнифер Мейерээсээ салж буйгаа зарласан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хос 1999 оны нэгдүгээр сард Лос Анжелес хотноо нууцаар гэрлэсэн бөгөөд Руги гэх охинтой билээ. Тэд өнгөрсөн оноос тусдаа амьдрах болжээ.
Жүжигчин эр инстаграмдаа “Бүх зүйлд буруутай. Намайг уучлаарай. Гэр бүлээ хамгаалж чадаагүй арчаагүй эр” гэж бичсэн байна.
Тоби эхнэрээсээ салаад хэдхэн өдрийн дараа найз охинтой болжээ. Тэрбээр дуучин Жастин Биберийн экс найз охин София Ричитэй болзох болсон аж. Бибер, Ричи нар өнгөрсөн сарын 15-нд салцгаасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ