Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ярилцана
2016-10-25

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бидний оролцоо" сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 28-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Багшийн хөгжлийн төвд болно.

 

 

Тус хурлыг Замын цагдаагийн албаны түүхт 80 жилийг ойг тохиолдуулан Замын цагдаагийн алба, Хууль сахиулахын их сургууль хамтран Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор зохион байгуулах аж. 

 

Эрдэм шинжилгээний хуралд Хууль зүйн, дотоод хэргийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Лицензийн төв, Нийслэлийн Авто замын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Хууль сахиулахын их сургууль зэрэг байгууллагууд оролцоно.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин