“Алтан намар 2016” хөгжмийн наадмын гала тоглолт болно
2016-10-25

 
 
 
Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг шалгаруулах 35 дахь удаагийн “Алтан намар 2016” хөгжмийн наадмын гала тоглолт 2016 оны 10-р сарын 29-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болох аж.
 
Тоглолтонд Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/, Б.Батбаатар нарын удирдлагаар “Алтан намар 2016” хөгжмийн наадмын шилдэг бүтээлийн дээжээс үзэгч, сонсогчдодоо сонордуулах юм.
 
Тасалбарыг онлайн худалдааны www.ticket.mn сайтаар болон Филармонийн кассаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 701180129968990499167471-с лавлана уу.
 
 
 
 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин