Пакистан: Амиа алдагсдын тоо 56-д хүрлээ

Пакистаны Куетта хотноо өнгөрсөн шөнө террорист халдлага болсон билээ. Террористууд тус хотноо байрлах цагдаагийн сургууль руу нэвтэрчээ.
Халдлагаар 44 хүн амиа алдаж, 118 хүн шархтсан юм. Амиа алдагсдын ихэнх нь тус сургуулийн сонсогчид байсан гэнэ.
Тэгвэл халдлагаар амиа алдагсдын тоо нэмэгдсэн талаар хотын захирагч мэдэгдлээ. Амиа алдагсдын тоо 56-д хүрсэн талаар “CNN” агентлаг дамжууллаа.
Халдлага болсон бүс нутгийг 200 гаруй цагдаагийнхан хамгаалж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ