ШШГБ-тай холбоотой гомдлоо АТГ-т өгөөрэй
2016-10-25

 

 

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хяналт шалгалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

 

Ажлын хэсгийн удирдамжид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчидтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авч, хянан шалгахаар заасан байгаа билээ.

 

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хяналт шалгалтын ажил хэрэгжүүлж байгаа энэ цаг үед тус байгууллагын ажилтан, албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газарт хүлээн авч байна.

Shuud.mn
Сонин хачин