Мөнгөний бодлогыг ойрын хугацаанд зөөлрүүлэхгүй
2016-10-25

 

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн талаар Эдийн засгийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн  Б.Жавхлангаас  зарим зүйлийг тодруулсан юм.

 

-Засгийн газрыг санхүүгийн эх үүсвэрээ шийдчихээд  төсвөө оруулж ирэх ёстой байсан гэж зарим гишүүд шүүмжилж байгаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

 

-Төсвийн анхны төсөл цаашдаа хэлэлцэгдээд явна. Мэдээж тооцоогүй эрсдлүүд байгаа. Тухайлбал, энэ оны төсвийн алдагдлыг 19 хувьд барихын тулд төсвөөс нэмэлт санхүүжилтүүдийн асуудал яригдана. Хоёр их наядын хэмжээнд яригдаж байгаа энэ асуудлыг дотоодын бондоор зохицуулж дийлэхгүй. Тиймээс гадаад эх үүсвэр хайх шаардлагатай тулгарч байна. Үүн дээр Засгийн газар бэлэн байна уу, үгүй юу. Хурдтай ажиллах боломж чадамж байна уу гээд  асуудлууд гарч ирнэ. Төсөв хэлэлцэх хугацаанд энэ асуудлууд яригдаад явна гэж харж байна.

 

-Мөнгөний бодлогыг чангаруулаад 15 хувьд хүргэж байна. Хэдий хугацаанд энэ хувьд барих бололцоотой вэ?

 

-Инфляци маш бага түвшинд ороод ирлээ. Бараг дифляци болох гэж байна. Тэгэхээр мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, хүүг нь буулгах орон зай үүсч ирж байгаа боловч ханшинд дарамт байсаар байна. Төлбөрийн тэнцэл алдагдалтай төсөв ийм хүнд үед мөнгөний бодлогыг ойрын зургаан сардаа зөөлрүүлэх бодлого орж ирэхгүй болов уу. Мөнгөний бодлогыг чангаруулах нь Төв банкны эцсийн бодлого биш болов уу.

 

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас гадна урд хөршөөс хөгжлийн зээл авах асуудал яригдаж байна.  Эдийн засагч хүнийхээ хувьд аль  хувилбарыг нь  илүүд үзэж байна вэ?

 

- Энэ хоёр зээл аль нэгийгээ нөхөх юм уу, орлоно гэсэн хоёр өөр сонголт биш. Хоорондоо тодорхой хүрээнд уялдаа хамааралтай санхүүжилтүүд юм. Зээлийн агуулгын хувьд харьцангүй өөр. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах юм бол орж ирэх санхүүгийн эх үүсвэр нь 1-2 жилийн хугацаатай. Энэ нь бодлогын нөхцөлт зээл юм. Хятадаас авахаар яригдаж буй зээлийн тухайд Засгийн газраас эрэлхийлж буй олон хувилбаруудын нэг гэж харж байгаа. Хорин жилийн хугацаатай хоёр хувийн хүүтэй зээл нь үндсэндээ бизнесийн агуулгатай, хөрөнгө оруулалтын чиглэлийн зээл юм. Тиймээс чиглэл, зориулалтын хувьд энэ хоёр зээл өөр байгаа юм. Цаг хугацааны хувьд ОУВС-тай эхэлж хэлэлцээрт орж байна. Тиймээс  энэ хөтөлбөрт эхлээд хамрагдаж магадгүй. Хэрвээ ийм нөхцөл үүсвэл  бид хоёр жилийн хугацаанд төсвөө сахилгажуулж, мөнгөний бодлогоо гурван жилээр төсөөллөө үүнтэйгээ уялдуулж чадна. Ийм нөхцөлд бид дараачийн урт хугацааны хөгжлийн зээлүүдээ авахад таатай нөхцөл байдал үүснэ гэж харж байна. Одоогийн байдлаар эдийн засгийн суурь орчноо сайжруулах нь чухал байна. Урт хугацаанд өгөөжөө өгөх, өрөө төлөх боломжтой секторуудад хөрөнгө оруулалтуудаа хийх асуудалд  бид тодорхой суурьтай болоод зээлээ авсан нь зөв  болов уу гэж бодож байна.

 

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах тохиолдолд төсөвт тодотгол хийх  үү?

 

-Төсөвт тодотгол хийхгүй байх.  “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах тохиолдолд төсөвт тодотгол хийх шаардлага үүсэхгүй болов уу. Энэ өдрүүдэд ОУВС-гийн техникийн баг манай улсад ажиллаж байна. Төсөв батлах хугацаа арай болоогүй байна. Бидэнд нэг сарын хугацаа байна. Өмнө нь АНУ-д болсон ОУВС-гийн жилийн уулзалтад оролцох үеэр ерөнхий байдлаар төсөөллүүдээ танилцуулсан. Харьцангуй нааштай хүлээж авсан талаар би өмнө нь ярьсан. Тэгэхээр жилийн төсвийн алдагдлыг 9.9 хувьд барих тооцооллыг хөндөхгүй болов уу. Алдагдлын хэмжээг Төв банкнаас хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн гол нь энэ тоондоо барих нь маш чухал. Орлогоо сайн бүрдүүлж, зарлага талдаа сахилгаа сайн барих хэрэгтэй.

 

-“Стэнд бай”-д орсон тохиолдолд Хятад улс манайд зээл өгөхгүй гэдэг асуудал яригдаж байна. Энэ үнэн үү?

 

-Саяхан ОУВС-гийн нөөцийн багцанд Хятадын юань орсон. Олон улсын валютын сангаас Хятадын эдийн засгийг хүлээн зөвшөөрч буй нэг илрэл энэ шүү дээ. Хятадын зүгээс урт хугацаатай хөнгөлөлттэй , бизнесийн зээлийг манай улсад өгөхийн тулд ОУВС-аас Монголд өгөх үнэлэлт дүгнэлтэд тулгуурлаж шийдвэрээ гаргах байх. Түүнээс биш тэднийх өгөхгүй бол манайх өгөхгүй гэсэн зүйл байхгүй.

 

-Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ  эрсдэлтэй болсон тохиолдолд энэ оны сүүлээр банкнуудын нөхцөл байдал ямар хэмжээнд хүрэх бол?

 

- 1990 оноос хойш манай банкны секторууд гурван удаа хүнд нөхцөл байдалтай тулгарсан. Энэ хямралуудаас сургамж авч Төв банкны зүгээс мөчлөг сөрсөн бодлогуудыг хэрэгжүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засаг тогтвортой өсөлттэй, хөрөнгө мөнгөтэй байх үед нь чанга бодлого барьж банкуудын хөрөнгийг нь нөөцлөх төлбөрийн чадварын үзүүлэлтүүдийг өндөрт барьдаг байсан. Уг бодлогыг хэрэгжүүлж ирсний үр дүнд банкууд чамлахааргүй үзүүлэлттэй байгаа юм. Эдийн засагт нөлөө бүхийн секторуудын уналтаас хамаарч зээлийн эргэн төлөлтөд нөлөөлж байгаа зүйлүүд байна. Түүнээс биш банкны өөрийнх нь үйл ажиллагаа нь доголдох нь харьцангуй бага байгаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
AN-iin yed bas ingeed erguu balai yum yariad tolgoi ugaagaad bdag bsan yag heveeree yamar olon durd huvirdag sarmagchin be
2016-10-26
Huts:
Usan tolgoitoi UTSAN HUUHELDEI guai bitgii HUTS GOLOG oooo!
2016-10-26
stgegdel bichigch nar maani erguu arhichinguud:
KKK .B.JAVHLAN S.JAVHLAN
2016-10-25
хэхэ:
доллар 2350 болчоод байхад битгий хуцаад бай
2016-10-25
хэхэ:
үмхий хошногоо долоо чи
2016-10-25
Ган:
Стэнд бай ч хэрэггүй, хятадаас зээл аваад ч хэрэггүй, иргэд бүгдээрээ эх оронч санаачлага гаргаад бүсээ чангалж хүндрэлээс гаръя
2016-10-25
хэхэ:
үмхий хошногоо долоо чи
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
2016-10-25
irgen:
duuchin javhlan bishee, ene hyniig bas javhlan gedeg umaa
2016-10-25
po:
Bank.ni zahiral gishvvn Jawklan duuchin gd 2 gishvvn bga shd
2016-10-25
Зочин:
ZURGIIG NI SOLIOCHEE
2016-10-25
Зочин:
ZURGIIG NI SOLIOCHEE
2016-10-25
Чулуун:
Манай хэвлэл мэдээллийнхний чадвар, боловсролын түвшин нэг иймэрхүү л байгаа юм даа.
2016-10-25
Зочин:
xaxa Samandiin Javhlan ene nasandaa iim sedveer yarij chadahgui ee. Zurag soligdson bn. Darhanaas songogdson Mongolbanknii ded baisan B.Javhlangiin zuragiig taviachee!
2016-10-25
irgen:
duuchin javhlan bishee, ene hyniig bas javhlan gedeg umaa
Зочин:
САМАНДЫН ЖАВХЛАН МААНЬ ИНГЭЖ ЯРИХ АРАЙ БОЛООГУЙ БАЙХ АА. ЗУРАГ НЬ СОЛИГДЧИХСОН БАЙНА
2016-10-25
irgen:
HOOE nogoo JAVHLAN ni um bish u?
2016-10-25
Зочин:
tom tom shaajee javhlan bandi
2016-10-25