Гал түймрийн улмаас 31 хүн амиа алджээ
2016-10-25

 

Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Өнгөрсөн амралтын өдрөөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд хоёр хүүхэд, Дархан-Уул аймагт нэг иргэн гал түймрийн улмаас амь насаа алджээ.

 

Оны эхний 10 сарын байдлаар объектын гал түймэр улсын хэмжээнд 2985 удаа гарч 30 хүн түлэгдэж гэмтэн, 31 хүн амь насаа алдсан байна.

 

Гарч байгаа гал түймрийн голлох шалтгаан нөхцөл нь пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн буруу хэрэглээ зэргээс үүдэн гарч байгааг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн эцэг, эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь орхих, цоожилж үлдээсээр байгаа нь хүүхэд гал түймрийн аюулд өртөх эрсдэлийг бүрдүүлж байна.

 

Иймд бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр орхих, цоожилж үлдээхгүй байх, орхих тохиолдолд заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин