Дуучин О.Анхаа Хан-Уул дүүргийн иргэдийг төлөөлнө

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалт өчигдөр /10.24/ болж, нийслэлийн дүн нэгдсэн байдлаар гарлаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгчийн хүү, УИХ-ын даргын охин, бөх, дуучид гээд сонирхолтой олон эрхэм өрсөлдсөн билээ. ХУД-ийн 12 тойрогт нэр дэвшсэн дуучин Анхаа буюу О.Анхбаяр МАН-аас сойгдож, 1,066 хүний саналаар ялсан байна. Мөн Чингэлтэй дүүргийн долдугаар тойрогт "Татар" хамтлагийн дуучин Мөөгий буюу Д.Мөнхчулуун АН-аас өрсөлдөж яллаа. Тэрээр 2.341 санал авчээ.
Эх сурвалж:www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ