Зарим автобусны утаа хэт ихэссэн байжээ
2016-10-26

Авто тээврийн тухай хуулийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгүүрээс ялгарч байгаа утааны тортогжилт, хорт бодисын хэмжээ стандартын шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхэд  Нийслэлийн тээврийн газраас хяналт шалгалт хийжээ.

 

Шалгалтад их багтаамжийн 62 автобус, ачааны 2 тээврийн хэрэгсэл хамрагдаж 33 зөрчил дутагдал илэрсэн байна.

 

Тухайлбал “Гбус” ХХК-ийн 3, ЗТНэгтгэл ОНӨААТҮГ 1, “Автотерминал” ХХК 9, “Тэнүүн-Огоо” ХХК 8, “Тэнүүндэлгэр” ХХК 5, “Эрдэмтранс” ХХК 7, нийт 62 автобуснаас 31 буюу 50 хувь нь утааны тортогжилтын хэмжээ хэтэрсэн үзүүлэлттэй гарсан байна.

 

Зөрчлийг арилгуулах зорилгоор “Автотерминал” ХХК, “Тэнүүндэлгэр” ХХК, “Эрдэмтранс” ХХК, “Тэнүүн-Огоо” ХХК тус бүрт Автотээврийн хяналтын улсын байцаагч албан шаардлага хүргүүлжээ. Мөн “Гбус” ХХК, “Тэнүүн-Огоо” ХХК, ачааны 2 автомашины жолооч нарт 110.0 мянган төгрөгийн захиргааны арга хэмжээ тооцсон байна.

 

Шалгалтыг энэ сарын 12-наас 21-ны өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд хийжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
санал:
Энэ арчаагүй төсвөөс мөнгө авчаад үйлчилж чадахгүй компаниудыг болиулж гадаадын ганц компани оруулж ирвэл хотын иргэд цэвэр шинэ тохилог автобусаар уур бухимдалгүй зорчиж, хотын түгжрэл арилна даа. Хан уул дүүргийн 3-р хороонд Дэлгэрэх хотхоны байрны ард өчнөөн том хашаа эзэлсэн ил задгай хашаанд байдаг автобус бааз бол үнэн болхи. Хашаагий нь хараад л ой гутмаар...Яаж бизнес хийж чадах вэ дээ.
2016-10-28
Зочин:
solongosiin huuchin hog avchirsan yum chin argagui shuu dee. heden zuugaaraa ingeed l yavj baigaa. arga hemjee avj chadahuu.
2016-10-26