“Тамгагүй төр” жүжгийг тоглоно
2016-10-26

 

Улсын Драмын Эрдмийн Театрын түүхэн жүжгийн өдрүүд үргэлжилж байна. Энэ удаад Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” түүхэн жүжгийн тоглохоор зэхэж байна.

 

Энэхүү жүжиг Арчугт хаанд их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нь нэг өдөр хэдхэн хормын зайтай хоёр нуган үр төрүүлэн өгч буйгаар эхэлдэг. Гэвч энэ нь хаанд хурмас тэнгэрийн даажигнал мэт санагдаж, их хатныхаа хүүг өөрийнхөө үр биш хэмээн боддог. Энэ бүтээлд Монголын төрт ёс, түүхэн уламжлалын тухай өгүүлнэ.

 

Жүжгийн зохиолыг АУЗ Б.Лхагвасүрэн бичиж, УГЗ Ч.Найдандорж найруулсан билээ.

 

“Тамгагүй төр” жүжгийг энэ сарын 27,28-нд 19.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин