Анагаахын хоёр оюутан Японы 100 хувийн тэтгэлэг авлаа
2016-10-26

Манай улсаас Японы Олон улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн их сургуулийн Анагаах ухааны факультетад  100 хувийн тэтгэлэгтэйгээр хоёр оюутан суралцахаар болжээ.

 

 

Тэтгэлэгт оюутнаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Талгатын Тилеубек, Ганбаатарын Төмөржин нар сонгогдсон байна. Т.Тилеубек, Г.Төмөржин нарт тус сургуулийг төгсөх хүртэлх зургаан жилийн сургалтын төлбөр, хичээлийн хэрэглэлийн зардал, амьжиргааны зардал зэрэг тус бүр хамгийн ихдээ 30 сая иений тэтгэлэг олгох аж.

 

Ирэх оны дөрөвдүгээр сараас Анагаах ухааны факультетийг шинээр нээн ажиллуулах гэж буй Олон улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн их сургууль нь олон улсад ажиллах анагаах ухааны мэргэжилтэнг бэлтгэх болон Ази дахь эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Азийн улс орнуудаас 20 оюутныг суралцуулахаар шийдвэрлэсний дотор Монгол Улсаас хоёр оюутан сонгогдсон нь энэ юм.

Shuud.mn
Сонин хачин