Лауронс найз залуутай болжээ
2016-10-26

 

“Өлсгөлөн тоглоом” цувралын од жүжигчин 26 настай Женнифер Лауронс найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр найруулагч Даррен Аронофски гэгчтэй болзох болжээ.

 

Хос өчигдөр Лос Анжелес хот дахь “The Line” зочид буудлаар үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэд өнгөрсөн долоодугаар сараас болзох болсон аж.  Жүжигчин бүсгүй найз залуугаасаа 21 насаар дүү юм.

 

Тэрбээр сүүлд Зорчигчид кинонд тоглосон билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин