С.Зоригийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ
2016-10-27

“Улаанбаатар” зочид буудалд

 

09.00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, МУИС болон PEP хамтран "Бодлогын нөлөөллийн үнэлгээ ба хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогууд" сэдэвт хурал зохион байгуулна.  Утас: 70110502, 70120502, 70130502, 70140502

 

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газарт

 

09.00 цагт: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд ""Ус цаг уур, орчны судалгаа 50 жилд" Эрдэм шинжилгээний бага хурал болно.  Утас: 89000350, 99123833

 

Гадаад Харилцааны яаманд

 

09.30 цагт:  “Гадаад худалдаа-Тулгамдсан асуудал-Шийдэл” сэдэвт зөвлөгөөн Зөвшилцөл танхимд болно. Зөвлөгөөнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил болон МҮХАҮТ, ГЕГ, Үндэсний Статистикийн Хороо, УМХЕГ, Стандарт, хэмжил зүйн газар, Монголын экспортлогчдын холбоо, Гадаад худалдаа эрхлэгч компаниудын төлөөлөл оролцоно. Утас: 99028994

 

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт

 

10.00 цагт: Хүүхэд, гэр бүлд төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг, мэдээ мэдээлэл түгээдэг хорооны хэсгийн ахлагч нарт хүүхэд гэр бүлтэй ажиллах арга зүйн болон гэр бүлийн боловсрол олгох, мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой “Гэр бүлтэй ажиллах арга зүй” сэдэвт сургалт болно. Сургалтанд нийслэлийн есөн дүүргээс 30 хэсгийн ахлагч нийтдээ 270 хэсгийн ахлагч хамрагдана. Утас: 94839684

 

МҮХАҮТ-д

 

10.00 цагт: “Бат Зүү” ХХК 14 метр өндөртэй, 18 метрийн өргөнтэй, 6 давхар барилгатай дүйцэхүйц том, хаан хээтэй хүннү загварын дээл бүтээснийгээ олон нийтэд танилцуулах гэж байна. Утас: 99118043

 

Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт

 

10.00 цагт: “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” -т зориулсан өдөрлөг болно.  Энэхүү өдөрлөгийг “Тархины харвалт эмчлэгддэг, мэдлэг, арга зам, үйл ажиллагаа чухал” уриан дор зохион байгуулж байна.  Утас:  99098584

 

"Монгени" цогцолбор сургуульд

 

11.00 цагт: Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Их нүүдэл" шатрын тэмцээний хаалт, шагнал гардуулах үйл ажиллагаа  болно. Утас: 325044

 

Буянт-Ухаа дахь Гал түймэр унтраах, аврах ангид

 

11.00 цагт: Онцгой байдлын албаны албан хаагчдын 72 айлын орон сууцны барилгын тууз хайчлах ёслол  болно. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцож албан хаагчдад орон сууцны түлхүүр гардуулна. Утас: 99007969, 99249813

 

Төрийн ордонд

 

10.30 цагт: Германы хэмжилзүйн байгууллагатай хамтран 2017-2019 онд Стандартчилал хэмжилзүйн салбарт 600 мянган еврогийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлэх талаарх уулзалт Монгол Улсын Шадар сайдын өрөөнд болно. Утас: 89999926

 

Хэвлэлийн хүрээлэнд

 

11.00 цагт: ОХУ-ын уран сайхны ба баримтад киноны 6 дугаар наадам болох гэж байгаатай холбогдуулан ОХУ-ын ЭСЯ, РЦНК мөн Орос Улсын нэр кино жүжигчид тус наадмын талаар мэдээлэл хийнэ.

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

 

11.30 цагт: С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан ар гэрийнхэн, хохирогчид мэдээлэл хийнэ.

 

12.00 цагт: Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар Улсын ерөнхий прокурорт шаардлага хүргүүлэх тухай уул уурхайн асуудлаар геологич Б.Батсайхан мэдээлэл хийнэ.

 

Сүхбаатарын талбайд

 

12.00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд Яаралтай тусламжийн төвд түргэн тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өгнө. Утас: 325044, 99931267

 

Монголын хүүхдийн урлан бүтээх төвд

 

14.00 цагт: "Мөнх тэнгэрийн бичиг" уран бичлэгийн олон улсын хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.

 

Нийслэлийн Иргэний танхимд

 

15.00 цагт: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэг болгоё” уриан дор зохион байгуулж байгаа “Нэг санаачлага-Нэг ажил”  аяны хүрээнд  үндэсний аяны туг гардуулах ёслолын арга хэмжээ болно. Утас: 99136513, 99157564

 

"Танан"  төвд

 

15.00 цагт:  БСШУСЯ, ШУА хамтран олон нийтэд зориулсан "Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох селекци, үр тарианы шинэ сортууд" сэдэвт лекцийг доктор, профессор Я.Мягмарсүрэн уншина. Утас: 99045949

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
owuna chi bolio chamd wu heregtei be chi uls toriin togloom odoo boli owunaa odoo tsusaa bod bayjsan guitsee chi chini ydaj emegtei wm bga biz dee
2016-10-27