“Аль Кайди”-ийн толгойлогчийг устгажээ
2016-10-27

АНУ-ын нисгэгчгүй онгоц өчигдөр Афганистанд агаараас цохилт өгсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Уг цэргийн ажиллагааны үеэр алан хядах  “Аль Кайди” бүлэглэлийн толгойлогч өртсөн гэнэ.

 

Пентагон “Толгойлогчийг амиа алдсан эвсэл бэртсэн эсэхийг нарийн тодруулаагүй байна. Түүнтэй холбоотой мэдээллүүдийг тагнуулынхан судалж байгаа. Бид удахгүй “Аль Кайди” бүлэглэлийн ямар толгойлогч амиа алдсан болохыг тогтооно” гэж мэдэгдсэн байна.

 

Афганистаны хойд хэсгийн Кунар хотноо байрлах “Аль Кайди” бүлэглэлийн хуаранг агаараас 10 гаруй удаа бөмбөгджээ. “Цэргийн ажиллагааны үеэр “Аль Кайди” бүлэглэлийн толгойлогчийн орлогч Аль Кахтани гэгч амиа алдсан”  хэмээн Афганистаны Засгийн газар хэвлэлийн төлөөлөгч Абдул Гани Мосамем мэдэгдсэн байна.

 

Кахтани Саудын Арабт төрсөн бөгөөд 2004 оноос тус бүлэглэлтэй холбоотой болжээ.  Саудын Арабын эрх баригчид түүнийг хамгийн аюултай террористуудын нэгээр нэрлэсэн билээ.

 

АНУ, Саудын Араб улс өчигдөр “Аль Кайди” болон “Талибан” бүлэглэлд агаараас цохилт өгч, 100 террористыг хөнөөжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ustgasan ch gesen bytsaad l neg aimat shinekov garaad irnshd sxn medee bish bn
2016-10-27