Хөлийн ул өвдсөн үед хийх 5 дасгал

Өндөр өсгийт өмсөх, хөлд тухгүй гутал өмсөх мөн олон хүчин зүйлийн улмаас хөлийн ул өвддөг. Энэ тохиолдолд хэрхэх талаар “www.wikihow.com” мэдээллээ.
Алхам №1
Үсний боолт эвсэл резин танд хэрэг болно. Та боолтоо хөлийн эрхий хуруундаа зүүгээд хөлөө хажуу тийшээ тат. Энэхүү дасгалыг 30 секунт хийхэд хангалттай.
Алхам №2
Цэх зогсоод өлмий дээрээ зогсох. Энэ дасгалыг хүссэн хугацаагаараа хийж болно.
Алхам №3
Гольфийн бөмбөг дээр гишгэх. Дараа нь ул доороо өнхрүүлэх хэрэгтэй.
Алхам №4
Өөрөө өөртөө иллэг хийх. Цэгэн массаж хийх нь илүү үр дүнтэй.
Алхам №5
Массаж хийлгэх. Мөн унтахаасаа өмнө хүйтэн усаар хөлөө угаахад өвчин намддаг байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ