Согтуу жолооч осол гаргажээ
2016-10-27

Өнгөрсөн өдөр T.Vitiz маркийн авто машины жолооч Ө, T.Passo маркийн С жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 56 настай эмэгтэй С-ийг гэмтээжээ.

 

Уг осол СБД-ийн нутаг 33-ын автобусны буудлын замд гарсан байна.  Осол гаргах үедээ T.Vitiz маркийн авто машины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг цагдаагийн байгууллагаас тогтоожээ.

 

Өнгөрсөн өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 жолоочийг журамласан байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Төрөө:
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан хүмүүсийг эрхийг нь хасахаас гадна тодорхой хугацаагаар шоронд суулгадаг болох хэрэгтэй. Мэдсээр байж хүн алах үйлдэл хийж байгаатай л адил үйлдэл шүү дээ!!! Буу бариад хамаа намаагүй галлаад явж байгаатай л адил шүү дээ!!!
2016-10-27