Николас Мадурог огцрохыг шаардав
2016-10-27

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардсан жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Олон мянган иргэн төв талбайдаа цугларч, Засгийн газрын байр руу чулуу, улаан лооль шидэж, эсэргүүцлээ илэрхийлж байна.

 

Цагдаагийнхан уг жагсаалыг хүчээр тараахын тулд өнгөрсөн шөнөөс эхлэн нулимс асгаруулагч хий ашиглах болжээ. Мөн резинэн сумтай буу, цахилгаан бороохой болон даралттай ус ашиглаж байна.

 

Миранда хотноо болсон жагсаалын үеэр үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан тэнэсэн суманд оногдож амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Мөн жагсаалд оролцож байсан 24 хүн тэнэсэн суманд оногдож, эмнэлэгт хүргэгдсэн талаар албаныхан өгүүлэв. Цагдаагийнхан галт зэвсэгтэй холбоотой 80 хүнийг баривчилж, хорьжээ.

 

Сөрөг хүчний удирдагч Энрике Каприлес “Жагсаал улам даамжрахаас өмнө Николас Мадуро огцрох хэрэгтэй. Энэ бүх хямралыг зогсоох ганц хүн бол Николас Мадуро” гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгчийг төрийн эргэлт хийхийг санаархсан хэмээн буруутгаж, огцрохыг шаардсан билээ. Интернэт хэрэглэгчид Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж, гарын үсгээ цуглуулж эхэлжээ. Ойролцоогоор 1.8 сая хүн гарын үсгээ зурсан байна.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америк хар савар бас тэнд явж л байгаа. Бузарууд шүү
2016-10-29
Зочин:
elbegdorjiig ogchruulah ni zov ,mongol orbii tyyhend hoshgirson hudalch myy hyn.
2016-10-28