Улаанбаатар
Бейонси амиа алдаагүй
2016-10-27

Америкийн шар хэвлэлүүд дуучин Бейонсиг амиа алдсан байж магадгүй хэмээн мэдээлэх болсон билээ. Дуучин бүсгүй өнгөрсөн амралтын өдөр Нью Йорк хотноо болсон тоглолтынхоо үеэр хүнд гэмтэл авч, улмаар шархаа дийлэлгүй амиа алдсан хэмээн мэдээлжээ.

 

Тоглолтын үеэр дуучны сүлжсэн үс ээмэгнээс нь татаж, улмаар их хэмжээний цус алдсан байна. Уг үйл явдлын улмаас тоглолтыг зогсоосон билээ.

 

Хэвлэлээр цацагдаж буй мэдээллийг дуучны хэвлэлийн төлөөлөгч эрс үгүйсгэж “Үнэхээр гайхаж байна. Яагаад ийм худал мэдээлэл гарсан гэдгийг сайн ойлгохгүй байна. Тоглолтын үеэр санамсаргүй алдаа гарсан. Ингээд боллоо. Бейонси амиа алдаагүй. Та бүхэн худал мэдээлэлд бүү автаасай. Бейонси тун удахгүй тайзнаа гарах болно” гэж хэлжээ.

 

Бейонси өнгөрсөн сарын 15-наас эхлэн “Хар цус” гэх аялан тоглолтоо хийх болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин