Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг шинэчилжээ
2016-10-27

 

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.10.27/ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Н.Энхболд, Г.Мөнхцэцэг нар өргөн мэдүүллээ.

 

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны бодит байдал, хүндрэл бэрхшээл, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй эрхлэгчдийн оролцоотой зохион байгуулагдсан олон удаагийн хэлэлцүүлэг, түүнчлэн Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх нь” төслийн зарим саналын хүрээнд Монгол улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 9 бүлэг, 54 зүйл бүхий шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

 

 

Уг хуулийн төсөлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллагын чиг үүргийг тодорхой заасан байна. Түүнчлэн төрийн бус байгууллагын дэргэд эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бий болгож, байнгын ажиллагаа бүхий арбитр ажиллуулах, итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийж, дүгнэлт гаргах зохицуулалтыг тусгажээ.

 

Мөн хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг эхлээд аж ахуй эрхлэгч шийдвэрлэхээр, улмаар арбитр, төрийн захиргааны байгууллага, эцэст нь шүүхээр шийдвэрлүүлдэг байх, урамшуулал, сугалаат худалдаа, интернэт худалдаа болон явуулын худалдаа, үйлчилгээний явцад хэрэглэгчийг хохироохыг хориглосон зохицуулалтуудын талаар уг төсөлд тусгасан байна. Хууль зөрчcөн аж ахуй эрхлэгчид хүлээлгэх хариуцлагыг цаг үеийн нөхцөл байдалтай нийцүүлэн хууль санаачлагчид өөрчилжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
oo sain medee baina shd. Uneheer tsag uee olson ajil baina amjilt husie. T.Ayursaihan gishuund itgej demjdeg shuu sain ajillaarai. Mon Ts.Tsogzolmaa gishuuniig demjdeg shuu. Ta nariin garaas niigmiin ene amin chuhal hariltsaag zohitsuulsan sain huuli garna gedegt naidaj baina.
2016-10-27