Эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гаргах ёстой
2016-10-27

Гэрэл зургийг MPA.MN

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийж, 100 хоногт хийсэн ажлаа тайлагналаа.

 

Уулзалтад Засгийн газрын гишүүд оролцсон юм. Тэрбээр:

 

-Засгийн газрын 100 хоног энэ сарын 31-нд тохион. Энэ 100 хоног Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөртэй давхцаж таарсанд бэлгэшээж байна.  Өнөөдөр Монгол Улсын нийт иргэдийн тоо 3 сая 140 мянга 201-д хүрсэн байна. Монголын үрс цаашид маш олон болох болтугай. Энэ хүрээнд Монгол улсын Засгийн газраас тодорхой бодлогын ажлуудыг хийж байгаа. Түүний нэг нь Цалинтай ээж хөтөлбөр юм. Манай Засгийн газар түүхэн дэх  хамгийн хүнд эдийн засгийг хүлээж авснаараа онцлогтой. Бид статистик, тоо мэдээ судалгааг ч та бүхэнд танилцуулсан. Бид эдийн засгийг маш богино хугацаанд хүндхэн нөхцөл байдлаас гаргах ёстой. Ингэхийн тулд бидний гаргасан шийдвэр, бодлогын хөтөлбөрүүд маань маш богино хугацаанд боловсруулагдаж, батлагдах ёстой гэсэн зорилтыг тавьж байгаа. Тиймээс 2016 оны Төсвийн тодотголыг өргөн барьж ээлжит бус чуулганаар хэлэлцүүлсэн. Мөн 2017 оны төсвийг өргөн бариад хэлэлцүүлж байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах бодлогын баримт бичгийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөрөө хэлэлцүүлж УИХ-д өргөн барилаа. Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг ч мөн маш богино хугацаанд өргөн барьж хэлэлцүүлсэн. Хурдтай ажиллах нь энэ Засгийн газрын зорилго юм. Бид өмнө нь үүссэн алдаануудыг засахаар ажиллаж байна. Мөн Хөгжлийн банкийг шалгаж зөрчил дутагдлыг нь арилгаж, буруутай хүмүүст нь хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна. Цаашлаад олон улсын зах зээлд унасан нэр хүндээ сэргээхээр ажиллаж байгаа. Тодруулбал, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж, хууль эрх зүйн орчноо сайжруулж байна. Мөн хүүхдийн мөнгийг бүх хүүхэддээ өгөх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ эхний ээлжинд зайлшгүй 20 мянган төгрөгөө авах шаардлагатай айлуудынхаа хүүхдүүдэд мөнгө өгөхөөр шийдвэрлэлээ.  Харин харьцангуй гайгүй амьдралтай айлуудынхаа хүүхдүүдэд 2019 онд нөхөж мөнгийг нь өгөх шийдвэрийг гаргасан хэмээлээ.

 

Шинэ Засгийн газар өнгөрсөн хугацаанд  3993 татварын өртэй аж, ахуй нэгжийн дансыг нээсэн, “Тавантолгой” чиглэлд 13 хатуу хучилттай зам тавихаар болсон,  төрийн өмчит аж, ахуйн нэгжүүдийн өндөр цалинтай захирлуудын цалинг 30-60 хувь бууруулсан,  Монголдоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг дэмжсэн,  оюутнууд төлбөргүй дарамтгүй болсон,  12609 хүүхэд цэцэрлэгтэй болгосон,  Монгол, Японы Стратегийн түншлэлийг дараагийн шатанд гаргахаар тохирсон, 65-аас дээш насны ахмадуудад “Насны хишиг” олгохоор болсон,  Ипотекийн зээлийн байрны талбайг 100 ам.тетр болгож нэмэгдүүлсэн зэрэг  хийсэн ажлуудаа тайлагналаа.

 

Ерөнхий сайд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Huts:
Hiisen todorhoi shine umgui iim Usan tolgoituud baih gej eeeeeee HALAG. Chadah uls n abaachee ene zasgiig !!!!!!!!! Yaaaaaanaaaaaaaaa!!!!!!
2016-10-28
Мал шиг:
АН уед Барьсан цэцэрлэгийг муу хэлээд байсан Оороо хийсэн мэтээр яриад Л.. Ийм Тэнэг ичэх нуурээ элгэндээ наасан хун байдагааа
2016-10-27
Тэнэг:
Хийсэн шийдвэрлэсэн Нэг чзуйл Байхгуй.. Урьд засгаа л муулахаас оор юм мэдэхгуй тэнэгдэээ
2016-10-27
Зочин:
Одоол доллорыг зогсоож чадахгуй бол дараа нь гэж байхгуй
2016-10-27
Зочин:
Төгрөгийн ханшаа барьж чадахгүй байгаа засгаар яах юм бэ?
2016-10-27