Бан Ги Мүн террористуудыг буруутгалаа
2016-10-28

Сирийн Алеппо хотоос 40 км-ийн цаана байрлах Иблиб хотын дунд сургуульд террористууд халдлага үйлдэж, 30 хүнийг хөнөөсөн билээ. Амиа алдагсдын 26 нь сурагчид байжээ. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдэл хийж, сургуульд халдлага үйлдсэн террористуудыг эрс буруутгасан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр “Таван жил үргэлжилж буй Сирийн иргэний дайны улмаас террористууд улам хүчирхэгжсэн. Террористууд дэлхийн энхтайван байдлыг алдагдуулахыг зорьж байна. Олон улс тэдний эсрэг тэмцэж байгаа ч хараахан ялалт аваагүй байна. Гэхдээ гэмгүй иргэдийг хамгаалах, Сирийн тусгаар тогтнолыг хамгаалахын тулд НҮБ бүх бололцоогоо ашиглах болно. Террористууд хүүхдүүдийг гол байгаа болгож, хөнөөж байгаа нь үнэхээр харамсалтай. Бидний хойч үеийг хөнөөхийг харж чадахгүй. Энэ халдлагыг ямар ч бүлэглэл үйлдэж, захиалсан бай шударга шүүхээс бултах замгүй. Та бүхэн тун удахгүй шударга шүүхийн өмнө зогсоно” гэж мэдэгджээ.

 

Сургуульд ямар бүлэглэл халдлага үйлдсэн өнөөг хүртэл тодорхойгүй байна. Эрх баригчид уг халдлагын ард Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл бий хэмээн мэдэгджээ. Өнөөг хүртэл исламын улс мэдээлэл хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин