З.Болортунгалаг хүрэл медаль хүртэв
2016-10-28

Турк улсын Чорум хотодчөлөөт бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд барилдсан олон улсын хэмжээний мастер З.Болортунгалаг хүрэл медаль хүртжээ.

 

Энэ тэмцээнд 34 орны 800 орчим оюутан бөх оролцож буй юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн  61 кг-ийн жинд Д.Балжинням, 74 кг-ийн З.Сумьяабазар, эмэгтэйчүүдийн 60 кг Э.Гантуяа, 69 кг З.Болортунгалаг, 75 кг Б.Даваацэрэн нарын таван тамирчин оролцож байна.

 

Одоогоор манай улсын хоёр тамирчин медаль хүртээд байна. Өмнө нь спортын мастер Д.Балжинням хүрэл медаль хүртсэн юм.

 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 58 кг-д Э.Гантуяа, 75 кг-д Б.Даваацэрэн нар зодоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин